АРБИТРЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЭРХ

Талууд арбитрын ажиллагаанд тэгш эрхтэй оролцох бөгөөд өөрсдийн байр суурийг чөлөөтэй, хөндлөнгийн нөлөөллөөс ангид нөхцөлд илэрхийлэх боломжоор бүрэн хангагдсан байх зарчмыг баримтална.

Талууд арбитрын ажиллагааны явцад тайлбар, хүсэлт гаргах, үг хэлэх, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхээ адил хэлбэр, хугацаа, удаа дарааллаар тэгш эдлэх боломжоор бүрэн дүүрэн хангагдсан байна. Харин энэхүү эрхээ эдлээгүй явдал тухайн оролцогчийн хувийн асуудал бөгөөд эрхээ эдлэлгүй дараагийн ажиллагаанд оролцоод явсан бол уг эрхээ эдэлсэнтэй адилтган тооцно.

Арбитрын ажиллагаанд оролцогч талууд нь дараах эрхийг эдэлнэ.

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах, тэмдэглэл үйлдэх, арбитрын хуралдааны үед даргалагч арбитрчийн зөвшөөрлөөр бусад оролцогчдод асуулт тавих, хариулт авах
  • Шинжээч томилуулах, үзлэг явуулах, гэрч асуулгах, хэлмэрч, орчуулагч оролцуулах тухай хүсэлт гаprax
  • Бүрэлдэхүүн, арбитрч, шинжээч, орчуулагч, гэрч, хэлмэрч бусад этгээдийг татгалзах
  • Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл буюу нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, эсхүл нэхэмжлэлээс бүр мөсөн татгалзах, эвлэрэн хэлэлцэх
  • Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэн хэлэлцэх
  • Хуульд заасан үндэслэл болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурал хойшлуулах хүсэлт гаргах

 

 

НИЙТЭЛСЭН: 2024-11-04 17:47:31