“АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВАРТ ХИЙСЭН СУДАЛГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль нар хамтран “Арбитрын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаа” сэдэвт тайлан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Монголын Олон Улсын ба үндэсний Спортын арбитр, Худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Улаанбаатар хотын Үндэсний ба Олон Улсын Арбитр зэрэг арбитрын байгууллагуудын төлөөлөл оролцож Арбитрын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, цаашдын чиг хандлагыг хэрхэн тодорхойлох талаар санал солилцлоо. Мөн “Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын арбитр” танилцуулгыг Монголын Олон улсын ба Үндэсний Спортын Арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, “Арбитрын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан” сэдвээр Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш М.Уянга, Б.Нинжин, “Арбитрын тухай хуулийн өнөөгийн байдал” сэдвээр Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, “Арбитрын шийдвэр дэх шүүхийн хяналтын тулгамдаж буй асуудал” сэдвээр Монголын Олон Улсын Арбитрын арбитрч А.Доржготов нар тус тус илтгэл тавьсан билээ.
|