АРБИТРЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ АРГА, ХЭЛБЭР "НУУЦЛАЛ"
- Бүрэлдэхүүн болон арбитрч, талууд, бусад оролцогсод, Ажлын албаны дарга, ажлын албаны нарийн бичгийн дарга, ажилтан, гэрч, шинжээч арбитрын ажиллагаанд оролцсон бүх этгээд Арбитрын ажиллагааны талаарх болон нотлох баримтын талаарх нууцыг хадгалах үүрэгтэй.
-Арбитрын ажиллагаа явагдаж байгаа болон эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн талаарх мэдээ, мэдээллийг зөвхөн арбитрыг төлөөлж Ерөнхийлөгч эсхүл Ерөнхийлөгчөөс эрх олгосон этгээд мэдээлнэ.
-Нэхэмжлэл гаргасан, спортын арбитрын хэрэг үүссэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээг Ажлын албанаас өөрсдийн мэдээллийн сувгаар дамжуулан олон нийтэд мэдээлж болно.
НИЙТЭЛСЭН: 2024-08-01 15:11:00