Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Холбооны билэг тэмдэг шинэчлэгдэн батлагдлаа
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Холбоо ТББ нь өөрийн билэг тэмдгийн гэрчилгээг гардаж авлаа.
 
Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын лого нь  дугуй хэлбэртэй цэнхэр хүрээн дээр International & National Arbitration for Sport Mongolia гэсэн латин бичгийг хараар бичих бөгөөд энэ нь Монголын Олон улсын ба Үндэсний Спортын Арбитр гэсэн үгний орчуулга юм.
 
Дугуй хэлбэрийн дотор талд Нум байх бөгөөд 2 талд нь дэнс байна. Нумны дээд талд гал, доод талд Хатан хааны баритион бамбар байна. Дугуй дүрсний цаад талд бүдэг түмэн наст хээ байна.
 
Нум: Нэг талаар Нум сумыг бэлэгдэх ба нөгөө талаар дэнсний гол болж өгнө.
Нумны дээш чиглэсэн сумны утга нь “Аливаа гаргасан шийдвэр нь зөв, мэргэн байхыг илтгэх”
Нумны доош харсан сумны утга нь “Аливаа буруу бүхэнд хатуу чанга байна” гэдгийг илтгэж байна.
Нумны дээд талд байх гал: Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт балчир, идэр, өтгөс гурван үеэрээ үүрд мандан бадрахын утгатай  нөгөө талаараа Олимпийн бамбарыг бэлэгдсэн болно.
Хатан хааны Батон бамбар: Эв нэгдэл, нөхөрсөг, шударга тоглолтын бэлэгдэл юм.
Бүдэг түмэн наст хас хээ: Хас юндэн хэмээх арга барилаас үүсэлтэй тасралтгүй үргэлжилсэн хээ. Нэг буюу хэд хэдэн дүрс зохицон байрлаж бүх зайг таглан үргэлжилдэг нь энэ хээний онцлог юм. Түмэн наст хээ нь төгсгөл үзүүргүй үргэлжилдэг учраас урт нас, үүрдийн аз жаргал, мөнхийн бэлэгдэл болж байдаг.
Дэнс:  Аливаа спортын маргаан, зөрчлийн үнэн худал, хар, цагааныг дэнслэхийг бэлэгдсэн болно. 
 
НИЙТЭЛСЭН: 2018-12-19 02:26:12