Олон Улсын ба Үндэсниий Спортын Арбитрын нээлтийн ёслол болж өнгөрлөө
Олон Улсын ба Үндэсниий Спортын Арбитрын нээлтийн ёслол 5 сарын 11-ны өдөр болж өнгөрлөө
Нээлтийн ёслолийн ажиллагаанд Монгол улсын Их Хурлын гишүүн Н. Учрал, Олон улсын Олимпийн хорооны хүндэт гишүүн Ш.Магван, Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимийн ерөнхийлөгч, Монголын Олон улсын ба үндэсний Арбитрын дарга Б.Лхагважав, Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн Дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Буудлагын спортын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Боксын спортын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Чөлөөт бөхийн гавьяат тамирчин Г.Мандахнаран, Уулын спортын гавьяат тамирчин Б.Гангаамаа болон спортын бусад хороо, холбоо, клуб, нийгэмлэгийн төлөөллүүд ирж оролцлоо. Энэ үеэр Монголын Үндэсний Олимпийн хороо болон Монголын Гимнастикийн холбоотой санамж байгууллаа. Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын арбитрчаар ажиллах 19 арбитрчид тангараг өргөж, нэрсийн жагсаалтанд бүртгэн батламжлав. |