КАМИЛА ВАЛИЕВА ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРЭМ ЗӨРЧСӨН нь тогтоогдож, 2021 оны 12 дугаар сарын 25-наас эхлэн 4 жилээр эрх хасах шийдвэрийг гаргалаа.
Спортын арбитрын шүүх (CAS)-ийн давж заалдах арбитрын журмын дагуу 2024 оны 1 дүгээр сарны 29-ны өдөр хэлэлцэн шийдвэрийг гаргалаа.
Валиеваг 2021 оны 12-р сарын 25-наас эхлэн 4 жилийн хугацаатай эрх хасах шийтгэл оноолоо. Мөн 2021 оны 12-р сарын 25-ны өдрөөс хойш оролцсон бүх тэмцээний дүнг хасч, үүнээс үүдэн гарах бүх үр дагаврыг (ямар нэгэн цол, шагнал, медаль, ашиг орлого, шагналыг хураах гэх мэт) хамт хасах шийдвэрийг гаргасан байна.
Валиевад оноосон шийтгэлийн хугацаа 2025 оны 12-р сарын 25-ны өдөр дуусгавар болно.

 

НИЙТЭЛСЭН: 2024-01-30 10:10:10