Монголын Хуульчдын Холбоотой санамж бичиг байгууллаа.
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад спортын байгууллага, спорттой холбоотой маргаан (допинг)-ыг хараат бусаар, алагчлалгүй хэлэлцэн шийдвэрлэх, талуудын эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг эрх тэгш хамгаалах, зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах олон талт харилцааг өргөжүүлэхээр болов.
Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар Спортын арбитрын болон хүний эрхийг хангах чиглэлийн хүрээнд мэдээлэл солилцох, хуульч, өмгөөлөгчид, судлаачдыг мэргэшүүлэх болон сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Санамж бичиг байгууллах ёслолын ажиллагаанд:
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Нарийн бичгийн дарга Г.Мишээлт
Монголын Хуульчдын Холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс,
Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал,
ЭЗДАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд Ц.Амарсанаа, Г.Халиун, Э.Цолмон нар оролцлоо.
|