МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА ТББ-тэй уулзалтыг хийлээ.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитртай Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага ТББ нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 12 дугаар "Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж"-ийг байгуулсан билээ.
Уг харилцан ойлголцлоор сэргээштэй холбоотой хэрэг, маргаан гарсан тохиолдолд шинжилгээг түргэн шуурхай, үнэн зөв хийж спортын арбитраар маргаанаа шийдвэрлэх, хэрэг маргаан шийдвэрлэхээс бусад асуудлаар харилцан хамтдаа хөгжих, допингийн эсрэг дүрэм, шинэчлэлийн талаар мэдээлэл харилцан солилцох, аливаа спортын допингийн асуудалтай холбоотойгоор үүсч болзошгүй маргааныг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраар шийдвэрлүүлэхээр өөрийн холбогдох дүрэм журамдаа тусгахаар тохиролцсон билээ.
Энэ хүрээнд 2024 оны 2 дүгээр сарын 5-ний өдөр Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага ТББ-ийн Ерөнхийлөгч Ц.Уугангэрэл тэргүүтэй төлөөллийг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар шинээр томилогдсон Ерөнхийлөгч Ц.Уугангэрэлд ажлын амжилтыг хүсэж, хоёр байгууллагын хэрэгжүүлж байгаа ажлууд, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-тай хамтарч ажиллаж байгаа болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилт, допингийн эсрэг сургалт, судалгаа, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас гаргасан Спортын арбитр ба допинг эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага ТББ-д гардуулан өглөө.
ШУДАРГА СПОРТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
|