Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Арбитрчдыг сургах сургалт боллоо.
Сургалтыг нээж Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар үг хэлж, Спортын арбитрын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтанд нийт Арбитрчид оролцсон бөгөөд шинээр томилогдож буй Спортын болон Допингийн арбитрчдад шинэчлэн баталсан Спортын арбитрын дүрэм, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмүүдийг танилцууллаа.
2023.02.11
|