Монгол-Солонгосын хамтарсан арбитрын Семинар 2017

Энэхүү семинарт Солонгосын Худалдааны Арбитрын Зөвлөлийн гүйцэтгэх захирал  Хийван Күн; Сөүлийн их сургуулийн Профессор, Солонгосын Худалдааны Арбитрын Зөвлөлийн Арбитрч Бенжамин Хюгс нар "Азийн арбитрын тогтолцоо: Азийн Арбитрын төвүүдийн хөгжил, цаашдын чиг хандлага" гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Үүнээс гадна Солонгосын Худалдааны Арбитрын Зөвлөлийн тухай товчоор танилцуулсан ба өөрсдийн арбитрын ажиллагааны журмыг видео бичлэгээр дэлгэрэнгүй бөгөөд маш ойлгожтой тайлбар үзүүллээ. 

 

Үүний дараагаар Монголын Хуульчдын Нийгэмлэг ТББ-ын Ерөнхийлөгч, "Дачен Дентонс" хуулийн фирмийн захирал Д.Нандинцэцэг; Арбитрын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн, "ЭмДиЭс ХанЛекс" ХХН-ийн Партнер Д.Дүгэржав; Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Арбитрын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн Ч.Гүнждагва; Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Зөвлөхүүдийн зөвлөл хариуцсан мэргэжилтэн Т. Нандинцэцэг болон Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын төвийн Арбитрч, Хууль Зүйн Ухааны Доктор, Дэд Профессор Ц.Эрдэнэболд "Арбитрын тухай хуулийн шинэчлэсэн найруулга: Шинэлэг зохицуулалт" гэсэн сэдвээр нээлттэй хэлэлцлээ.

 

"Арбитрын шийдвэрийн биелэлтыг шүүхээр баталгаажуулахад тулгарч буй онол, практикийн асуудлууд" гэсэн сэдвээр Өмгөөллийн "ИЭлСи" ХХН-ийн Гүйцэтгэх захирал, Өмгөөллийн Нөхөрлөлийн Хөгжлийг Дэмжих Хорооны Ерөнхийлөгч Б.Баяр; Сөүлийн их сургуулийн Профессор, Солонгосын Худалдааны Арбитрын Зөвлөлийн Арбитрч Бенжамин Хюгс; Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга, Хууль Зүйн Ухааны Доктор Т. Мэндсайхан; Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан Шатны Шүүхийн Шүүгч Б.Мандалбаяр болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Шийдвэр Гүйцэтгэх Газрын Мэргэжлийн Удирдлагын Хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Ахлах дэслэгч А.Заяа нар өөрсдийн үзэл бодолоо хэлэлцэн семинарт оролцогсодын асуултанд 

НИЙТЭЛСЭН: 2017-06-22 09:55:05