Мэдээ, мэдээлэл
АРБИТРЫН АЖИЛЛАГАА БОЛОН ХУРАЛДААН ХИЙХ ГАЗАР
- Спортын арбитрын ажиллагаа явуулах газар болон хуралдаан хийх газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байна.
- Бүрэлдэхүүн хэрэг, маргааныг зөв, шуурхай, бусдад чирэгдэл багатай, маргаан үүссэн нутаг дэвсгэрийн орон зай, зам тээврийн нөхцөл, гарах зардал зэргийг харгалзан арбитрын хуралдаан хийх газрыг талуудын саналыг харгалзан өөр газарт явуулах шийдвэр гаргаж болно.
- Бүрэлдэхүүн гэрч, шинжээч, талуудын мэдүүлгийг сонсох, бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө, баримт бичигт үзлэг, шалгалт хийх зэрэг ажиллагааг арбитрын ажиллагаа өөр газарт явуулах шийдвэр гаргаж болно.
НИЙТЭЛСЭН: 2024-06-10 15:15:00