Мэдээ, мэдээлэл
|
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа Япон улсын Спортын арбитрын агентлагтай 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр албан уулзалтыг хийлээ.
Японы олон улсын маргаан шийдвэрлэх төвтэй 2022 онд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд 2023 оны 4 сарын 07-ны өдөр Японы олон улсын маргаан шийдвэрлэх төв, Япон улсын Спортын арбитрын агентлагтай хамтран “Допингийн маргааныг шийдвэрлэх” олон улсын стандартын сургалтыг Монгол улсад зохион байгуулж байсан билээ. Энэхүү уулзалтад Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Спортын арбитрч Э.Баярбат нар Япон улсын Спортын арбитрын агентлагт зочилж хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, арбитрч нарыг сургах, давтан сургах сургалтыг хийхээр санал солилцож дурсгалын зүйл болон Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын гаргасан “Спортын арбитр ба допинг” эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг Япон улсын Спортын арбитрын агентлагийн номын санд дурсгав.
|