Мэдээ, мэдээлэл
|
ДАВЖ ЗААЛДАХ КОМИССЫН ГИШҮҮН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
(Спортын салбар)
Допингтой холбоотой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссын гишүүн (спорт)-ийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссын дүрмийн 4.1-т заасан дараах мэргэжлийн шаардлагыг хангасан байна.
Спорт: спортын мэргэжил, цол зэрэг дэвтэй тамирчин, ажлын дадлага туршлагатай багш, дасгалжуулагч, шүүгч, эрдэмтэн, судлаачаар ажиллаж байсан ажлын өндөр дадлага туршлагатай, эрүүгийн ял шийтгэл эдэлж байгаагүй 35-аас дээш настай байх шаардлага хангасан байна.
Бүрдүүлэх материал:
1. Давж заалдах комиссын гишүүнээр ажиллах хүсэлт
2. Давж заалдах комиссын гишүүний анкет /анкет татах холбоос http://sportarbitration.mn/200/file /
3. Цээж зураг – 2%
4. Гурван үеийн намтар
5. Дипломын хуулбар
6. Иргэний үнэмлэхний хуулбар
Хүлээн авах газар: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж, Даун таун барилга 1204 тоот
Имэйл хаяг: info@sportabitration.mn
Холбогдох утас: 7000-0807
Хүлээн авах хугацаа:
2024 оны 05 сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 17:00 хүртэл
|