Мэдээ, мэдээлэл
“Спортын арбитр ба допинг” эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл ном хэвлэгдэн гарлаа.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас санаачлан Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороотой хамтран “Спортын арбитр ба допинг” эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг гаргалаа. Уг эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл нь дөрвөн бүлэгтэй болно.
1 бүлэгт: Спортын арбитрын танилцуулга
2 бүлэгт: Cпортын арбитрын Олон улсын болон дотоодын дүрэм, журам
3 бүлэгт: Допингийн Олон улсын болон дотоодын дүрэм, журам
4 бүлэгт: Спортын холбоодын үлгэрчилсэн дүрэм, гэрээний төсөл
Энэхүү эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл нь спортын болон допингийн эрх зүйн орчныг сайжруулах, иргэд, тамирчид, дасгалжуулагчид болон сонирхон судлаач хүн бүхэнд эрхзүйн боловсрол, мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
ШУДАРГА СПОРТЫН ТӨЛӨӨ

 

НИЙТЭЛСЭН: 2024-01-29 10:10:10