Мэдээ, мэдээлэл
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
(Эвлэрүүлэн зуучлагч)
 
Эвлэрүүлэн зуучлах төвийн Эвлэрүүлэн зуучлагчийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт зардлагдлаа.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Эвлэрүүлэн зуучлах төвийн дүрмийн 4.1-т “30-аас дээш насны ял шийтгэлгүй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, эвлэрүүлэн зуучлах сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан, харилцааны ур чадвар, итгэл даасан байх, эвлэрүүлэн зуучлалыг сурталчлах, олон нийтэд танилцуулах ажилд оролцох хүсэлт сонирхолтой” гэж заасны дагуу шаардлага хангасан Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах чин хүсэл, эрмэлзэлтэй хувь хүнийг доорх материалыг бүрдүүлэн өгч нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
 
Бүрдүүлэх материал:
1. Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах хүсэлт
2. Эвлэрүүлэн зуучлагчийн анкет /анкет татах холбоос http://sportarbitration.mn/201/file /
3. Эвлэрүүлэн зуучлах сургалтад хамрагдсан гэрчилгээ
4. Цээж зураг – 2%
5. Гурван үеийн намтар
6. Дипломын хуулбар
7. Иргэний үнэмлэхний хуулбар
 
Хүлээн авах газар: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж, Даун таун барилга 1204 тоот
 
Имэйл хаяг: info@sportabitration.mn
Холбогдох утас: 7000-0807
 
Хүлээн авах хугацаа:
2024 оны 03 сарын 11-ний өдрөөс 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 17:00 хүртэл

 

НИЙТЭЛСЭН: 2024-03-14 11:04:59