Мэдээ, мэдээлэл
|
Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Арбитрч нарыг сургах сургалт зохион байгуулагдлаа.
Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Арбитрч нарыг сургах ээлжит сургалт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монголын хөлбөмбөгийн бэлтгэлийн төв”-д зохион байгуулагдаж нийт Спортын арбитрчид болон Давж заалдах комиссын гишүүд оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн батлагдсан “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн дагуу Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр Допингийн давж заалдах комиссыг байгуулсантай холбоотойгоор Дэлхийн допингийн эсрэг агентлагын зөвлөмжийн дагуу "Хэрэг хянан шийдвэрлэх дүрэм"-ийг баталж комиссын гишүүдэд танилцууллаа.
Энэхүү дүрэм нь 2023 оны 12 дугаар сарын 01-ий өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.
Сургалтаар:
Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа
Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Гүнждагва
Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Энхбаяр нар илтгэл тавьлаа.
|