Мэдээ, мэдээлэл
|
Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн яам Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр, Японы Олон улсын маргаан шийдвэрлэх төв, Японы Спортын Арбитрын Агентлаг гурвалсан уулзалт хийлээ. Уулзалтаар МОУҮСА болон Хууль зүй, дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны тухай Японы Спортын Арбитрын Агентлагийн төлөөлөгчдөд танилцуулж, цаашид Спортын арбитрыг хэрхэн дэмжин ажиллах тухай танилцууллаа. Уулзалтад: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, МОУҮСАрбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Ажлын албаны дарга Ч.Дарьсүрэн, Нарийн бичгийн дарга Г.Мишээлт, Нарийн бичгийн дарга А.Удвал, Японы Спортын Арбитрын Агентлагийг төлөөлж Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн арбитрч, Спортын арбитрын шүүхийн арбитрч Ёшихиса Хаякава, Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Дэд нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн мэргэжилтэн Казүшигэ Огава, Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Дэд нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн хэрэг хариуцсан менежер Шоичи Сүгияма нар оролцлоо.
|