Мэдээ, мэдээлэл
|
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа Монголын Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамриын сургуулийн захирал Г.Энхсайхантай Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд:
1. Биеийн тамирын сургуулийн оюутнуудад Спортын арбитрын талаарх мэдлэг, мэдээлэл олгох;
2. Биеийн тамир, спортын хууль, тогтоомжийн хэрэглээ, практик мэдлэг олгох;
3. Допинг болон түүнтэй холбоотой олон улсын туршлага, шийдвэрийг таниулах;
4. Сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах;
5. Спортын арбитрын үйл ажиллагааг сурталчлах зэрэг олон талт харилцааг хөгжүүлэхээр болов.
|