Герман улсын Спортын арбитрын шүүхэд албан ёсны уулзалт хийлээ.

Германы Колн хотод байрлах Герман улсын Спортын арбитрын шүүхэд Ерөнхийлөгч Г.Батзаяа болон холбогдох хүмүүс зочилж албан ёсны уулзалтыг хийлээ.
Уулзалтаар Монгол-Герман улсын Спортын арбитрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, арбитрчдыг сургах, давтан сургах, туршлага солилцох явдлыг дэмжиж хамтран ажиллахаар болов. 
Герман улсын Спортын арбитрын шүүхээс Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын Ерөнхийлөгч болон холбогдох хүмүүсийг 2018 оны 9 дүгээр сард Берлин хотноо болох 10 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцохыг урилаа.

НИЙТЭЛСЭН: 2018-03-27 03:01:41