Спортын холбоодтой хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж байгуулав.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр өнөөдөр 30 орчим Спортын холбоотой хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж байгууллаа. Энэ арга хэмжээн дээр хүрэлцэн ирсэн, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлсэн спортын холбоодын Ерөнхийлөгчид, Ерөнхий Нарийн бичгийн дарга нар болон төлөөлөгчдөд талархсанаа илэрхийлье.
Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Автомото спортын холбоо, Монголын Бодибилдинг фитнесийн холбоо, Монголын Даамын холбоо, Монголын Жиүжицү холбоо, , Монголын Олс таталтын холбоо, Монголын Шатрын холбоо, Монголын Ширээний теннисний холбоо, Монголын Спортын шинжлэх ухаан биеийн тамирын боловсролын холбоо, Монголын Цанын холбоо, Монголын Усан спортын холбоо, , Монголын Загасчлалын спортын холбоо, Монголын Дугуйт тэшүүрийн холбоо Монголын Орчин үеийн Таван төрөлтийн холбоо оролцож санамж бичиг үзэглэв. |