Арбитрын харилцаанд оролцогч талууд үүргээ биелүүлэхгүй байх, үүсэх үр дагавар
Нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлоогүй, мөнгөн дүнгээр илэрхийлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйл баримтад холбогдох нотлох баримтаар дэмжээгүй эсхүл ирүүлээгүй, энэ талаар тогтоосон хугацаа дууссан бол Бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэр гаргаж болно. Хариуцагч тогтоосон хугацаанд ирүүлээгүй бол Бүрэлдэхүүн арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна. Талууд арбитрын ажиллагааны талаар болон хуралдааны товыг албан ёсоор хүлээн авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, эсхүл тогтоосон хугацаанд нотлох баримтаа гаргаж өгөөгүй бол Бүрэлдэхүүн ажиллагааг үргэлжлүүлж, цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргана.
|