Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын Арбитрч Б.Ариунболд “Олимпын алтан медал” медалиар шагнагдлаа.

Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын Арбитрч Б.Ариунболд нь:

 

1. Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитр үүссэн цагаас эхлэн идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн.

 

2. Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо зэрэг хэргүүд дээр өөрийн ур ухаанаа гарган ажиллаж амжилттай шийдвэрлэсэнийг үндэслэн Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитраас нэр дэвшиж олимпын хорооноос шагнаж байна.

 

Шагнал гардуулах ёслолд Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Ажлын албаны дарга Ч.Дарьсүрэн, Нарийн бичгийн дарга Г.Мишээлт,  Монголын үндэсний Олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, Нарийн бичгийн дарга Б.Булгантамир нар оролцлоо.

 

НИЙТЭЛСЭН: 2022-12-28 13:32:14