Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын Арбитрч С.Батсайхан нь “Олимпын алдар” медалиар шагнагдлаа.
Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын Арбитрч С.Батсайхан нь:
1. Монгол улсад Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрыг үүсэж, хөгжихөд онцгой гавьяа байгуулсан.
2. Монгол улсын Арслан Э.Оюунболд, анхны үндэсний бөхийн хэргийг жишиг болгон шийдсэн. Монголчууд бидний өв соёл болох үндэсний бөхтэй холбоотой энэхүү Допингийн маргааныг шийдвэрлэхдээ Олон улсын допингийн стандарт дүрэм, журмыг барьж өөрийн ур ухааныг гарган шийдвэрлэсэн.
3. Спортын арбитрын дүрэм болон WADA-гаар хянагдаж байгаа Олон улсын допингийн дүрэм байгуулах ажлын хэсэгт ажиллаж онцгой гавья байгуулж буйг үндэслэн Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитраас нэр дэвшиж олимпын хорооноос шагнаж байна.
Шагнал гардуулах ёслолд Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Ажлын албаны дарга Ч.Дарьсүрэн, Нарийн бичгийн дарга Г.Мишээлт, Монголын үндэсний Олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, Нарийн бичгийн дарга Б.Булгантамир нар оролцлоо.
|