Япон улсын Спортын Арбитрын агентлагийн хэрэг хариуцагч Шоичи Сугияама Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын арбитрчаар бүртгэгдлээ.

Шоичи Сугияама нь спортын эрх зүйгээр мэргэшсэн хуульч юм. Тэрээр Японы Спортын Хуулийн Холбоо, Японы Арбитрчдын Холбоо, Дайни Токиогийн Хууль Зүйн Нийгэмлэгийн Спортын Хуулийн Бодлогын Хорооны гишүүн бөгөөд  Чүо Их Сургууль болон Нихон Их Сургуульд спортын хуулийн талаар хичээл ордог мэргэшсэн хуульч, эрдэмтэн юм.

Түүний товч намтараас дурдвал: 

Боловсрол:    

2006-2009 Япон улсын Хууль зүйн сургалт судалгааны хүрээлэн, Токио

2002-2006  Токиогийн их сургууль - Хууль зүйн сургууль, J.D, Токио

2004-2008 Токиогийн их сургууль - Хууль зүйн факультет, LL.B, Токио

Ажлын туршлага:     

2020-          Цүкүба олон улсын спорт судлалын академи Туслах багш (Спорт, хууль)

2018-          Кейогийн их сургууль, LL.M Туслах багш (Спортын зохион байгуулалт ба засаглал)

2014-          Японы спортын арбитрын агентлаг Кейс менежер

2013-          Field-R Law Offices Хуульч

2014-2023 Чуо их сургуулийн Хууль зүйн факультет Гэрээт илтгэгч (Спортын хууль ба ёс зүй)

2016-2023 Нихон их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультет Гэрээт илтгэгч (Спортын эрх зүй ба маргаан шийдвэрлэх)

2022-2022 Риккёо их сургуулийн Хууль зүйн факультет Гэрээт илтгэгч (Спорт, хууль)

2018-2019 Цюрихийн их сургууль Зочин эрдэмтэн

Ийнхүү тэрээр Монголын Олон Улсын ба үндэсний Спортын арбитрд нэгдэж 3 дахь гадаад улсын арбитрч боллоо.

 

НИЙТЭЛСЭН: 2024-11-13 14:46:24