АРБИТРЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ ТАЛУУД ЭВЛЭРЭХ

Арбитрын ажиллагааны явцад болон бүрэлдэхүүн зөвлөлдөхөөс өмнө талууд маргааны талаар эвлэрэн хэлэлцэж болно.

Бүрэлдэхүүн шийдвэр гаргахаас өмнө талууд эвлэрэхээр санал нэгдсэн бол Бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэр гаргах, эсхүл талууд эвлэрэн хэлэлцсэнээ арбитрын шийдвэрт тусгуулах хүсэлт гаргавал бүрэлдэхүүн татгалзаагүй бол эвлэрлийн нөхцөлийг арбитрын шийдвэрт тусгаж баталгаажуулна. Шийдвэрт түүнийг гаргасан үндэслэлийг заахгүй байж болно.

Эвлэрийн гэрээг баталгаажуулсан шийдвэр нь Бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэсэн тухай шийдвэрийн адил хүчинтэй.

Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн зуучлалын журмаар эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргавал Бүрэлдэхүүн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчид хандах боломжийн талуудад хуульд заасан хугацаагаар олгоно.

 

НИЙТЭЛСЭН: 2024-11-11 12:24:19