Та бүхнийг спортын арбитрчийн сонгон шалгаруулалтанд урьж байна.
МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН БА ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРБИТР АРБИТРЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр нь спорттой холбоотой маргааныг хараат бусаар, алагчлалгүй хэлэлцэн шийдвэрлэдэг хөндлөнгийн, төрөлжсөн, байнгын ажиллагаатай байгууллага юм. Манай арбитр нь Спортын арбитрын шүүх, Олон улсын олимпийн хороо болон хэд хэдэн орны спортын арбитртай хамтран ажиллаж байна.
Арбитрчийн үүрэг: · Спортын хэрэг, маргааныг хараат бусаар, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Олон Улсын спортын конвенци, Олимпийн Хартид нийцүүлэн шийдвэрлэх · Хараат бус байх · Хөндлөнгийн нөлөөгүй байх · Харьцангуй бие даасан байх · Хээл хахуулиас ангид байх · Нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай байх Хуульчдад тавигдах шаардлага: · Мэргэшсэн хуульч байх · Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн байх · Эрүүгийн ял шийтгэлгүй байх · 30-аас дээш настай байх Спортын байгууллагаас нэр дэвшигчдэд тавигдах шаардлага: · Спортын мэргэжил, цол зэрэг дэвтэй тамирчин, спортын ажлын дадлага туршлагатай /багш, дасгалжуулагч, спортын шүүгч/, тухайн спортын төрлөөр нарийн мэргэшсэн, эрдэмтэн, багш байх/ · Эрүүгийн ял шийтгэлгүй байх · 30-аас дээш настай байх Бүрдүүлэх материал: · CV · Дипломны хуулбар · Иргэний үнэмлэхний хуулбар · Цээж зураг 3x4 хэмжээтэй /2 хувь/ · Спортын байгууллагаас нэр дэвшиж байгаа бол нэр дэвшүүлсэн албан бичиг Материалыг 2017 оны 9 дугаар сар 30-н хүртэл sportarbitration.mongolia@gmail.com хаягаар хүлээж авна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг: 7000-0807 |