"SPORT EDUCATION 6-MONGOLIA"
Энэ удаагийн Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд тус цуврал сургалтын 6 дахь дугаар амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад Монголын Уулчдын үндэсний холбооны удирдлага, албаны хүмүүс, дасгалжуулагчид болон тамирчид хамрагдлаа. "Sports Education#6"-д Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга Ч.Дарьсүрэн оролцогсдод спортын маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай сургалтыг удирдан явуулав. |