Мэдээ, мэдээлэл
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) болон Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Ази, номхон далайн бүс нутаг хариуцсан менежер Перумал Саравана (Perumal Saravana), Бүс нутгийн допингийн эсрэг байгууллагын захирал Венера Абдула (Venera Abdulla) болон Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа нар оролцлоо. Уулзалтаар допингийн хэрэг, маргааныг шийдвэрлэхтэй холбогдох дүрэм, журмуудын талаар мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, Давж заалдах комиссын гишүүн Х.Бакытжан, Нарийн бичгийн дарга Г.Мишээлт, Нарийн бичгийн дарга Т.Долгор нар оролцлоо. Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA-AMA) нь Монгол улсад ажиллах өдрүүддээ Төв Азийн бүс (RADOCA), Хууль зүй, дотоод хэргийн яам, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран “Үр дүнгийн удирдлага ба хэрэг хянан шийдвэрлэх хорооны ажиллах арга барил” сэдвээр олон улсын сургалт зохион байгуулж байгаа билээ.

 

НИЙТЭЛСЭН: 2024-06-24 13:10:13