Мэдээ, мэдээлэл
|
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр болон Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулсан “Допинг ба эрх зүй, тамирчны эрүүл мэнд, сэтгэл зүй” сэдэвт хэлэлцүүлэг 2024 оны 5 сарын 31-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт:
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга
Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар
Монголын Үндэсний Олимпын Хорооны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр
Монголын Үндэсний Паралимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар нээлтийн үг хэлж үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Тус хэлэлцүүлэгт спортын арбитрчид, комиссын гишүүд болон спорт холбоодын төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгийн төгсгөлд Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний Паралимпын Хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Олон улсын Таеквон-Догийн Монголын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, шинээр томилогдсон арбитрч нар тангаргаа өргөлөө.
|