Мэдээ, мэдээлэл
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
(Спортын арбитрч)
 
Спорттой холбоотой хэрэг, маргааныг арбитрын журмаар хянан шийдвэрлэх Спортын арбитрчийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Нэр дэвшигч нь Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дүрмийн 3.1-т заасан дараах мэргэжлийн аль нэг шаардлагыг хангасан байна.
• хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, мэргэшсэн хуульч,
• спортын мэргэжил, цол зэрэг дэвтэй тамирчин,
• спортын ажлын дадлага туршлагатай /багш, дасгалжуулагч, спортын шүүгч/,
• тухайн спортын төрлөөр нарийн мэргэшсэн, эрдэмтэн, багш байна.
Эрүүгийн ял шийтгэл эдэлж байгаагүй 35-аас дээш настай байх шаардлага хангасан байна.
 
Бүрдүүлэх материал:
1. Спортын арбитрчаар ажиллах хүсэлт
2. Арбитрчийн анкет /анкет татах холбоос http://sportarbitration.mn/198/file /
3. Цээж зураг – 2%
4. Гурван үеийн намтар
5. Дипломын хуулбар
6. Иргэний үнэмлэхний хуулбар
 
Хүлээн авах газар: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж, Даун таун барилга 1204 тоот
 
Имэйл хаяг: info@sportabitration.mn
Холбогдох утас: 7000-0807
 
Хүлээн авах хугацаа:
2024 оны 03 сарын 11-ний өдрөөс 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 17:00 хүртэл

 

НИЙТЭЛСЭН: 2024-03-14 11:07:00