Мэдээ, мэдээлэл
|
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
(Давж заалдах комиссын гишүүн)
Допингтой холбоотой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссын гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссын дүрмийн 4.1-т заасан дараах мэргэжлийн аль нэг шаардлагыг хангасан байна.
Хуульч: хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, нарийн мэргэшсэн хуульч
Анагаах ухаан: нарийн мэргэшсэн эмч, эрдэмтэн, багш, судлаач
Спорт: спортын мэргэжил, цол зэрэг дэвтэй тамирчин, ажлын дадлага туршлагатай багш, дасгалжуулагч, шүүгч, эрдэмтэн, судлаачаар ажиллаж байсан ажлын өндөр дадлага туршлагатай, эрүүгийн ял шийтгэл эдэлж байгаагүй 35-аас дээш настай байх шаардлага хангасан байна.
Бүрдүүлэх материал:
1. Давж заалдах комиссын гишүүнээр ажиллах хүсэлт
2. Давж заалдах комиссын гишүүний анкет /анкет татах холбоос http://sportarbitration.mn/200/file /
3. Цээж зураг – 2%
4. Гурван үеийн намтар
5. Дипломын хуулбар
6. Иргэний үнэмлэхний хуулбар
Хүлээн авах газар: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж, Даун таун барилга 1204 тоот
Имэйл хаяг: info@sportabitration.mn
Холбогдох утас: 7000-0807
Хүлээн авах хугацаа:
2024 оны 03 сарын 11-ний өдрөөс 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 17:00 хүртэл
|