Мэдээ, мэдээлэл
|
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр спортын холбоодуудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа Спортын холбоодын удирдлагуудыг хүлээн авч уулзаж Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад спортын байгууллага, спорттой холбоотой маргаан (допинг)-ыг хараат бусаар, алагчлалгүй хэлэлцэн шийдвэрлэх, талуудын эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг эрх тэгш хамгаалах, зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах олон талт харилцааг өргөжүүлэхээр болов.
Тус арга хэмжээнд:
Монголын Самбо бөхийн холбооны Спорт хариуцсан захирал Ж.Баярсайхан
Монголын Хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар
Монголын мэргэжлийн дасгалжуулагч багш нарын холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Баттулга
Монголын Буудлага Спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан
Монголын Триатлоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар
Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал
Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар
Монголын Софт теннисний холбооны Гүйцэтгэх захирал Э.Энхмөнх нар оролцлоо.
|