Мэдээ, мэдээлэл
Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Ази/Далайн хэсгийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Ази/Далай дахь оффисын менежер Ноён Саравана Перумал, Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллага (RADOCA)-ийн захирал Венера Абдулла нарыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар допингийн хэрэг, маргааныг шуурхай шийдвэрлэхээр холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлтүүдийг ойрын хугацаанд оруулах, мөн допингийн арбитрч нарыг мэргэшүүлэх, давтан сургах, гадаад улсын арбитрч нартай харилцан солилцох зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн төлөөлөгч болон Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллага (RADOCA)-ын захирал нь 2023 оны 8-р сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж холбогдох төрийн байгууллага, Үндэсний олимпын Хороо зэрэг байгууллагуудтай уулзаж байгаа болно.

НИЙТЭЛСЭН: 2023-09-12 17:16:19