Мэдээ, мэдээлэл
|
"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ ТЭГШ БАЙДАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний паралимпын хороо хамтран "Эерэг хандлага-Эрүүл нийгэм" аяны хүрээнд "Хөгжлийн бэрхшээл тэгш байдал" сэдэвт сургалтад Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын холбооны ажлын албаны дарга Ч.Дарьсүрэн "Спортын арбитр"-ын талаар илтгэл тавьлаа. Сургалтад Паралимпын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, паралимпын спортын холбоодын удирдлага, ЕБ-ын тусгай сургуулийн багш, тамирчид хамрагдлаа. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд: Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын үндэсний паралимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцлоо. |