Мэдээ, мэдээлэл
|
“Допингийн маргааныг шийдвэрлэх” олон улсын стандартын сургалтыг зохион байгууллаа.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор батлагдсан “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг үндэслэн Японы олон улсын маргаан таслах төв, Японы спортын арбитрын агентлагтай хамтран “Допингийн маргааныг шийдвэрлэх” олон улсын стандартын сургалтыг зохион байгууллаа.
Японы Спортын Арбитрын Агентлагийн арбитрч, Спортын арбитрын шүүхийн арбитрч Ёшихиса Хаякава, Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Дэд нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн мэргэжилтэн Казүшигэ Огава болон Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Дэд нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн хэрэг хариуцсан менежер Шоичи Сүгияма нар Япон улсын Спортын арбитрын үйл ажиллагаа, допингийн арбитрын үйл ажиллагааны талаар болон Допингийн маргаантай холбоотой сүүлийн үеийн хэргийн тухай туршлагаасаа хуваалцлаа.
Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Энэбиш "Шүүх дэх Арбитрын оролцоо" сэдвээр илтгэл тавьлаа.
|