Мэдээ, мэдээлэл
|
Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, Спортын улсын хороо
Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, Спортын улсын хороо Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр, Японы Олон улсын маргаан шийдвэрлэх төв, Японы Спортын Арбитрын Агентлаг гурвалсан уулзалт хийлээ. Уулзалтаар МОУҮСА болон Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, Спортын улсын хорооны хамтын ажиллагааны тухай Японы Спортын Арбитрын Агентлагийн төлөөлөгчдөд танилцуулж. Допингийн эсрэг үндэсний дүрэм цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Уулзалтад: МОУҮСАрбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Ажлын албаны дарга Ч.Дарьсүрэн, Нарийн бичгийн дарга Г.Мишээлт, Нарийн бичгийн дарга А.Удвал, Японы Спортын Арбитрын Агентлагийг төлөөлж Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн арбитрч, Спортын арбитрын шүүхийн арбитрч Ёшихиса Хаякава, Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Дэд нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн мэргэжилтэн Казүшигэ Огава, Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Дэд нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн хэрэг хариуцсан менежер Шоичи Сүгияма. Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, Спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхсоёл нар оролцлоо.
|