Мэдээ, мэдээлэл
|
Японы Олон улсын маргаан шийдвэрлэх төв, Японы Спортын Арбитрын Агентлаг
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр нь Японы Олон улсын маргаан шийдвэрлэх төв, Японы Спортын Арбитрын Агентлагаас Спортын арбитр болон Допингийн хэрэг маргаан шийдвэрлэх талаар туршлага судлах, мэдлэг, мэдээлэл солилцох, сургалт, судалгааны чиглэлээр Монгол улсад урин ирүүлж МОУҮСАрбитрын байран дээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад: МОУҮСАрбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Ажлын албаны дарга Ч.Дарьсүрэн, Нарийн бичгийн дарга Г.Мишээлт, Нарийн бичгийн дарга А.Удвал, Японы Спортын Арбитрын Агентлагийг төлөөлж Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн арбитрч, Спортын арбитрын шүүхийн арбитрч Ёшихиса Хаякава, Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Дэд нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн мэргэжилтэн Казүшигэ Огава болон Японы Олон улсын Маргаан шийдвэрлэх төвийн Дэд нарийн бичгийн дарга, Японы Спортын Арбитрын Агентлагийн хэрэг хариуцсан менежер Шоичи Сүгияма нар оролцлоо.
|