Мэдээ, мэдээлэл
|
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ нар Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад спортын байгууллага, спорттой холбоотой маргаан (допинг)-ыг хараат бусаар, алагчлалгүй хэлэлцэн шийдвэрлэх, талуудын эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг эрх тэгш хамгаалах, зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах олон талт харилцааг өргөжүүлэхээр болов.
Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар Спортын арбитрын болон хүний эрхийг хангах чиглэлийн хүрээнд хуульч, өмгөөлөгчид, судлаачдыг мэргэшүүлэх болон сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл солилцох ажлыг түргэн шуурхай хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.
|